Pages

Friday, January 28, 2011

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 45 ДАХЬ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг
Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг
Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг
Самбар шохой ном, дэвтэр дунд ар гэрээ мартдаг
Нарт хорвоод байхгүй нандин сайхан албыг эзэмшсэн
Багш танд МОНГОЛЫН БАГШ НАРЫН 45 дахь өдрийн баярын мэнд хүргэе.



"Маш олон сайн шавь нарыг төрүүлж түүнийхээ бахархлын эзэн нь байхыг хүсэн ерөөе"

Wednesday, January 26, 2011

"НИЛ ЦЭЦГИЙН БАЯР ХӨӨР"

                              Нэгэн  хаан  цэцэрлэгтээ  зугаалж  яваад  мод  цэцгүүд  нь  бүгд  хатаж  муудсан  байхыг  олж  харжээ.  Маш  их  гайхсан  хаан  яагаад ийм  болсныг  царс  модноос  асуухад  тэрээр  "Үзэсгэлэнтэй  сайхан  хуш  мод  шиг  том  болж  чадахгүйгээс  хойш  амьд  яваад  юу  хийх  вэ?"  гэжээ.
                               Харин  хуш  модноос  учрыг  асуухад  тэрээр  "Усан  үзмийн  мод  шиг  сайн  үр  жимс  гаргадаггүй  юм  чинь  үхсэн  нь  дээр  биш үү?"  гэв.  Дараа  нь  усан  үзмийн  модноос  учрыг  лавлавал  "Сарнай  цэцэг  шиг  сайхан  цэцэг  биш  учраас  амьдрах  ч  сонирхол  алга"  гэжээ.
                               Гэтэл  нил  цэцэг  улам  сайхан  ургаж  байгааг  хараад   хаан  гайхахаас  өөр  арга  байсангүй.  Тиймээс  нил  цэцэгнээс:
  • Чи  яаж  ийм  өнгөлөг  байгаа  юм  бэ?
  • Хаантан  минь  ,  Намайг  сайн  ургаж  ,  гоё  биш  ч  гэсэн  нил  цэцэг  учраас  сайн  дэлгэрч  хаан  таныг  баярлуулж  ,  өөрөө  ч  баяртай  амьдрахыг  хичээдэг  юм  гэжээ.   



"Таныг  аз  жаргалд  умбуулж эсвэл  уйтгар  зовлон  рүү  түлхэж  чадах  цор  ганц  зүйл  бол  та  өөрөө  юм"  "Таны  аз  жаргалтай  байх  үгүй  нь  өөр  хэн  нэгэнтэй  ямар  ч  хамаагүй"         Үргэлж  энэ  нил  цэцэг  шиг  байж  жинхэнэ  аз  жаргалыг  мэдрээрэй.

Saturday, January 22, 2011

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ТАНЬЖ МЭДЭХ ВЭ?

 

 

өөрийгөө таних 7 зарчим.

Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Таныг 7-хон алхамд өөрийнхөө авьяас чадвараа олж нээхийг урьж байна. Хүмүүс бид цаг үргэлж бусдын алдааг харахыг, олж мэдэхийг оролддог. Тэгвэл бид бусдыг таньж мэдэхэд зарцуулдаг зүтгэлийнхээ хэр зэрэг хэсгийг нь өөрийнхөө төлөө зарцуулдаг билээ?
Та өөрийгөө таньж мэд
Та өөрийнхөө сул талаа, дутагдлаа мэддэг үү? Бүрэг хулчгар зангаасаа болж хэдэн удаа гадуурхагдаж, хаана хаана орж чадаагүй вэ? Найз нөхдөдөө гадуурхагдаж байсан уу? Өөрөө өөрийгөө хэр мэдэх вэ ? Хувь хүнийхээ эрхийн талаар та ер нь бодож байсан уу? Та амжилттай сайн сурган хүмүүжүүлэгч, сайн сурагч эсвэл сайн эцэг эх байхын тулд өөрийнхөө сайн талыг болон муу талаа мэддэг, өөртэйгөө холбоотой бүх асуудлыг даван туулсан байх хэрэгтэй юм. Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Бид таныг авьяас чадвараа нээн олох аялалд урьж байна. Өөрийгөө таньж мэдэх тусам таны амьдрал илүү утга учиртай болж мөн таны давж чадахгүй байгаа асуудлын чинь шийдвэр нь таны мэдэх л зүйл байсан болохыг та харах болно. Өөрийгөө таньж мэдэхэд тань тус болох хэдэн арга.
1. Та өөрийгөө сонс.
Та толины өмнө зогсоод өөрийнхөө нүд рүү эгцлэн харж чадах уу? За юу харагдаж байна вэ? Хүний нүдний харц зүрх сэтгэлийнх нь толь байдаг. Өөрийн дотоод ертөнц рүүгээ хийх аялалаа харцнаасаа эхлээд аажим аажмаар нүдээ анин ухаан санааныхаа дууг чагнаж үргэлжлүүлээрэй. Тэгээд мэдэрч буй бүх дотоод мэдрэмжээ, санаа бодлоо тэмдэглэж аваарай.
2. Зорилтоо тодорхойл.
Тодорхой бай онилоогүй сумны мэргэн байх боломжгүй байдгийн адил, зорилго нь тодорхой бус хүний явах ёстой газраа хүрэх нь мөн л бэрх бөгөөд боломжгүй байдаг. Зорилгоо тодорхойл, амьдралд чинь зөв чиг болох зүйлсээ жагсаан бич. Оройтолгүй өөрийн амьдралынхаа төлөвлөгөөг зохион гарга.
3. Дуртай зүйлсээ тодорхойл.
Хүмүүс бид баярласан үедээ яагаад баярлав, гутарсан үедээ яагаад гутрав гэдгээ ихэвчлэн боддоггүй. Зөвхөн л баярласан эсвэл гутарснаа л боддог. Та дэвтэр аваад дуртай болон дургүй зүйлээ мөн яагаад дуртай яагаад дургүй вэ гэдэг шалтгааных нь хамт жагсаан бичээрэй.
4. Та өөрийнхөө тайван тухтай байдаг орчноо олж нээгээрэй.
Зарим орчин хүний сэтгэлийг тавгүйтүүлдэг байхад зарим орчин нь үүний эсрэг хүнд баяр хөөр төрүүлсэн, сэтгэл амраасан сайхан байдаг. Та өөрийнхөө сэтгэлийг амраасан, аз жаргалтай, тав тухтай байдаг орчноо мөн таны сэтгэлийг тавгүйтүүлдэг, танд тухгүй санагддаг орчноо эдгээрийн шалтгааных нь хамт жагсаан бичээрэй. Үүнийг хийх үедээ тухайн орчинд байдаг хүмүүсийг ч бас бодож хийхээ бүү мартаарай.
5. Амьдралд чинь байхгүй бол болохгүй гэсэн зүйлээ мэд.
Амьдралд минь байхгүй бол болохгүй гэж боддог зүйл нь хүний амьдралын философийнх нь тасрахгүй чухал хэсэг юм. Байхгүй л бол болохгүй гэсэн зүйлсээ бичиж зүйл бүрийнх нь хойно яагаад энэ зүйлээсээ татгалзаж чадахгүй байгаагаа тодорхойл. Татгалзаж чадахгүй байгаа зүйл чинь өөрийн чинь хувьд зөв үү буруу юу гэдгийг тогтоо мөн түүнийхээ үндэслэлийг нь олж энэ нь таны амьдралыг үзэх үзэлтэй чинь зөрөхгүй байхад анхаараарай.
6. Зүрх алддаг зүйл бүхнээ тодорхойл.
Бүрэг зан нь хүн бүрт өөр өөр хэмжээгээр мөн өөр өөр орчинд илэрдэг дотоод мэдрэмжийн нэг илрэл юм. Та өөрийнхөө “Хурал дээр байсан хүмүүс миний тухай юу гэж бодсон бол?”,”Ярьж байхдаа буруу зүйл хэлчихээгүй байгаа?” гэх мэтчилэн боддог айдас, эмээлт бүрээ шалтгааных нь хамт олж тэмдэглээрэй.
7. Өөрийнхөө эрхийг мэддэг бай.
Та өөрийн эрхийн хүрээг мэддэг байхад бусдын эрхийн хүрээг ч гэсэн мэднэ. Өөрийнхөө эрхийн болон эрх чөлөөний хязгаарыг тогтоон тодорхойлоорой.

Wednesday, December 1, 2010

Миний мэдэх Америк эссэ


THE  PLACE  WHERE  I  KNOW  IS  AMERICA
                                Everyone  recognize  about  America  is  the  greatest    and  exemplary  state  in  the  world  , so  most  countries  people  want   to  come  , work  and  study  in  here. Future  in  the  world  can  be  determined  this  country  for  me. My  essay  tells  you  why  I  think.
                                Nowadays  , Nobody  does  not  like  America  because  this  state  has  many  nationalities ,  cultures ,  technology  and  so on.  Maybe  It  is  to  citizens  that  of  are  industrious  , therefore  gain  is  at  least  2000$ and  that  are  used  for  incomers.USA  developed  for  technology  and  has  majority  system  of  own  business  and  congress  , royal  attentions  buy  needful  goods  and  service  from  these   manufacturers.  Not  only  provide  American  but  also  too  most  countries  buy  and  compound   goods  and  products. Therefore  USA  seizes  important  estate  in  many  countries  which  high  developed.
                                “Time  can  be  compared  with  gold”.  Whatever  cultured  states  adherence  time  it  must  be  one  of  the   most  important  thing  just  like  a  life. The  biggest  example  of  this  topic  is  exactly  USA. They  can  do  things  which  must  have  done  then  when  there  are  needed ,  so  it  influences  good  for  development  culture  and  all  things. They  can  respect  value  of  time  in  every time. Instance  for:                                                  All  people  in  the  America  plan  thing  to  do  for  annual.  So  many  students  of  other  countries  who  came  here  to  study  figure about  this  out  deliver  their  own  country ,  maybe  it  can  influence  good  for  others. America  is  developed  country  and  makes  some  country  develop, I  hope  all  nations  will  be  there  like  USA  and  where  is  good  exemplary   of  all  things  to  be  the  greatest.
                                Freedom  loving  country  that  words  got  every bodies  ears  and  no  one  does  not  know  it. Citizens  adore  freedom  that  are  agreed  law  and  available to  all  people  who  are  living  in  America. For  example:                                                                                                                                                       Children  can  work  and  behave  without  their  parents  then  when  they  are  16  is  interesting  and  good  for  behave. It  is  abundant  to  gain  and  working  place  if  teenagers  wanted  to  earn  money  and  leave  home. Although  it  is  very  easy  to  live  here  , crime  is  not  overlooked  by  law. People  in  the  USA  respect  law  , time  , culture  and  so on. Nations  are  developed  by  labor  therefore  Americans  work  without  bare , royal  policy  is  very  well  and  to  all   citizens.
                                Why  not  we  can  do  all thing  as  freedom , all states  people  define  us  just  like USA. If  we  strive  to  get  succeed  it  is  so   easy  to  do  for  me. It is  only  little  part  of  American  nice  things , there  are  many  marvels  waiting  for  our.  Most  states  want  to  be  USA  and  it  is  determining  development  in  the  world. Our  future  is  optimistic  just  like a  stray  into  sunshine. Thank  you  for  heed  my  essay.

Wednesday, November 17, 2010

Цаг хугацааны анализ буюу Монгол VS барууны орнууд

                          Мэдээж цаг хугацааны талаар яривал монголчууд гэхээр цаг баримталдаггүй бүдүүлэг хоцорсондоо уучлалт гуйдаггүй соёлгүй хүмүүс л хүний бодолд орж ирнэ байх.Харин барууны орныхон бол үүнээс тэс өөр 1 хормыг ч алдалгүй цагийг маш нарийн чанд баримталдаг соёлтой хүмүүс байдаг.Магадгүй өндөр хөгжилтэй орнууд илүү соёлтой байдаг учраас цагийг баримталдаг гэсэн ойлголт монголчуудын тархинд шингэсэн байдаг.Гэвч цагийн менежмэнттэй үүний үнэ цэнийг ойлгосон хүмүүс соёлтой боловсон өндөр хөгжилтэй гүрнийг бий болгож байгаа нь лавтай.Үүнийг жишээгээр харьцуулан үзье.
-Монголчууд цагийг товлохдоо 2 цаг өнгөрөөд ,хавар болохоор нэг очъё,цайны цагаараа тааралдвал уулзъя,5-6 цагийн хооронд ирээрэй гэх мэт хагас галзуу ч юм шиг таавар ч юм шийг маягаар илэрхийлдэг.Гэтэл герман америк итали гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад 13 цаг 25 минут бүр тэр ч байтугай 13 цаг 14 минут гэхэд уулзаад 11 цаг 24 минут гээд салъя гэх мэт 1 хормыг ч алгасалгүйгээр товлодог.Тэд хэззэ ч цайны цагаараа уулздаггүй 1 минут хоцорвол уучлал хүсч яагаад хоцорсноо нөгөө хүндээ ойлгуулдаг бүх зүйлийг 100% төлөвлөснөөрөө хийдэг асар өндөр соёлтой хүмүүс юм.Йим байхад улс орон хөгжихгүй гээд өөр яахав дээ.
-Монголын улс төрийнхөн бүтэн нэг цагийн турш гэр бүлийн ч юм уу ,хувийн ч юм уу,айлын 5 настай хүүхдүүд тогоотой хоолоо яаж хуваан ууж идэхээ мэдэхгүй хоорондоо булаацалдаж байгаа хэрүүл ч юм шиг утгагүй зүйлийг том албаны ажил болгож ярьдаг.Гэтэл бусад оронд бүтэн нэг цаг ийм хэрүүл хийвэл бараг буудуулах нь ч хаашаа юм бэ тэр хүмүүс цаашдаа төр барих эрхгүй болно байх.Монгол үүн шиг болоосой бурхан минь please.
-Гадаадад цаг баримталж 1 минутыг хүртэл цаг товлоход ашиглаад болоод байхад монголд 11 цаг 26 ,27 минут гэх мэтээр цаг товловол тэр хүн нь бараг Шар хадны эмнэлэгт хэвтэх эрхийн бичгийг төвөггүйхэн олж авч чадах байх.Учир нь тийм ухаантай хүн манай агуу гүрэнд байхгүй байх.  
-"Монголын маргааш дуусахгүй" гэж ортой үг шүү хэн нь зохиодог байна аа.Гэтэл орчин үед барууны соёл монголд дэлгэрээд "өнөөдөр болох зүйлийг маргааш гэж бүү хойш тавь" гэж үнэн тасархай үг гарч иржээ.Гэхдээ л маргааш гэж хойш тавьсаар л байгаа хүмүүс тоо тоймшгүй их байгаа.Барууны соёлыг нэвтрүүлэх яах вэ суралцацгаая монголчуудаа.
-За нээрээ интернэт гэж үхэр тэрэг шиг удаан заримдаа хамаг цагийн гарз 2  GB fail-ийг нэтээс татах гэдэг бол монголд бол хэрэгжүүлэхэд хэцүү зүйл зарим газар бүтэн сар жилээр татаж байж дуусгана.Гэтэл Америкийн нэгэн мужид байдаг хүмүүс 2GB -ийн багтаамжтай киног 10 минут хүлээгээл үзэж байна гэнэ шүү.Энэ бол цаг хугацааны асар их хэмнэлт.Цаг хугацаатай уралдан асар хурдацтай хөгжсөн орнуудын хөгжил нь цаг хугацааг хэмнэхэд нэмэр болж байна.
За манай орон Америкаас 180 жил хөгжлөөрөө хоцорсон ч гэсэн яагаад хэдхэн жилийн дараа энэ их гүрнүүдтэй эн зэрэгцэж болохгүй гэж.Бид бүгдээрээ нэг зүйлийг ухамсарлаад үнэ цэнийг нь ойлговол энэ бол хэцүү зүйл биш юм энэ бол цаг хугацааны үнэ цэнэ юм.Боломжгүй зүйл гэж байхгүй бид цөөхөн хэдэн жилийн дараа буурай монгол биш агуу монгол болох боломж хангалттай бий.Гагцхүү үүнийг цаг хугацаа харуулна..... 

Tuesday, November 16, 2010

Хамгийн үнэнийг хэлдэг сонжоо

Гол дүрэм: Бүгдийг нь шууд уншиж болохгүй. Нэг нэг мөрөөр нь, хамгийн гол нь тайван уншиж бөглөж явах хэрэгтэй OK.

Өөрийгөө битгий хуураарай.

Аягүй сонин, гэхдээ тоглоом яаааг үнэнийг хэлнэ. Хамгийн гол нь дүрмийг МАШ ХАТУУ сахих хэрэгтэй. Энэ бол ердөө л 3 минутын ажил. Энийг над руу явуулсан хүний хүсэл нь 10 минутын дараа биелсэн гэсэн.

Хамгийн гол нь тоглох явцдаа битгий булхайцаарай.

За тэгээд үзэг цаасаа аваад тэгээд хүний нэр бичихээр өөрийнхөө мэддэг хүний нэрийг бичээрэй. Доошоо нэг нэг мөрөөр уншаарай. Тэгэхгүй бол ямар ч кайфгүй шүү.

За эхэлье:

1. Эхлээд 1-11 хүртэл тоог доошоо баганаар бич. Дараа нь 1 ба 2 дугаарын эсрэг талд нь дурын 2 тоогоо бич.
2. 3 ба 7 –ийн тооны ард өөрийнхөө эсрэг хүйстний нэрнүүдийг бич.
3. (Бөглөж дуусахаасаа өмнө цаашаа битгий уншаарай. Тэгвэл тоглоом буруу болно шүү)
4. 4,5,6 дээр дурын нэрнүүд бич (гэр бүлийн гишүүд найз нөхөд)
5. (битгий булхайцаарай. хэхэ)
6. 8, 9,10,11-ийн ард тус бүр дууны нэрүүдийг бич. (нэг нэг мөрөөр нь бичээрэй)
7. За одоо хүслээ бодоорой.

Тоглоомын түлхүүр:

* Одоо чи энэ тоглоомын талаар 2 дахь мөрөнд бичсэн тоотой тэнцэх хүнд ярьж өг
* 3 дугаарын хүн бол чиний хайртай хүн
* 7 дугаарын хүн бол чамд таалагддаг хүн. Гэхдээ чи яагаад ч юм хажууд нь байж чаддаггүй.
* 4 дугаарын хүн бол чи халамж тавих ёстой хүн
* 5 дугаарын хүн бол чамайг маш сайн мэддэг
* 6 дугаар бол чиний азын од
* 8 дугаарын дуу 3 дугаарын хүнтэй нь холбоотой.
* 9 дугаарын дуу бол 7 дугаарын хүнтэй харьцах чиний харьцаа
* 10 өөрийнхөө тухай чиний бодол
* 11 дугаарын дуу бол чиний амьдралдаа хандах хандлага
* 1 дугаарын тоо юу илэрхийлж байгааг нь хэн ч мэдэхгүй. Гэхдээ чи бичсэн юм чинь чиний хувьд нэг юм илэрхийлж байгаа.

Thursday, November 11, 2010

Амьдралдаа заавал мөрдөх алтан дүрэм

Өглөө сэрээд орондоо хий дэмий хэвтэж цаг нөхцөөхийн оронд эртхэн босч өглөөний цайнаас өмнө явган алхаж бяцхан зугаалга хийж байх,

- Идэх юманд алтан дунджийг баримталж байх хэрэгтэй,


- Аль болох эмийг бага хэрэглэвэл зүгээр,

- Хэнээс ч хараат бус байхыг хичээх хэрэгтэй,

- Тамхи татахгүй байх,

- Спиртийн төрлийн ундааг зөв зохистой хэрэглэж сурах,

- Шингэн зүйлийг болж өгвөл их хэрэглэх. Нэн ялангуяа цэвэр усыг байнгын хэрэглээгээ болгох хэрэгтэй. Цай болон кофег хэт их өтгөн болгож уухгүй байх,

- Ямар нэгэн өөрийн гэсэн сонирхдог зүйлтэй байх,

- Өдөр бүр нэг алим мөн нэг гадил жимс иддэг байх,

- Аль болох явган алхаж байх,

- Биеийн хүчний хөнгөн ажлаас зугатаахгүй байх,

- Заавал унтах, хэвтэх албагүй. Бөх унтах хүртлээ зүгээр ч болов хэвтэж болно.

- Спортоор хичээллэж бай. Биеийн галбираа аль болох алдахгүй хэвийн хэмжээнд байлгах хэрэгтэй,

- Сексийн таатай, цэвэр нөхцөл байдал бий болгох,

- Болж өгвөл 40 нас хүртлээ хүүхэд төрүүлэх,

- Аль болох их инээж байх,

- Амьдралд хайртай байх,

- Уураг тархиа ажилуулж байх хэрэгтэй. Хааяа боловч үгийн сүлжээ бөглөх, оюун ухаан хийгээд сэтгэн бодох чадвар шаардсан, нийтийг хамарсан хөгжөөнт тоглоом тоглож байвал сайн. Бид бүхэн өөрөө өөрсдийнхөө оюун ухааны чадвараа доройтуулж орхидог шүү дээ,

- Сүү цагаан идээ, жимс ногоог түлхүү хэрэглэж харин хүнд хэлбэрийн хоолноос татгалзах,

- Сэтгэл санаагаа тайван байлгаж, үргэлж сайн сайхан зүйлийг бодож байх,

- Унтаа байдлаасаа сэрж амьдралын идэвхтэй хэв маягийг үргэлж эрэлхийлж байх хэрэгтэй.